loader
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Орос, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 16 улсын их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залууст сурлагын амжилт хүсэн Төрийн далбаа дурсгаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ. Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ. Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөлөө. Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил, мэргэжилдээ эзэн болох ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг илэрхийллээ. Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1,055 оюутан залуус 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Энэ жил 136 оюутан сургуулиа төгсөж ирэн, гэрээний дагуу харьяалагдах орон нутагтаа таваас доошгүй жил ажиллана.  Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд  296 оюутан суралцахаар явсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули

Гудамж, зам, талбайн самбарын мэдээлэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.Гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр,

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд түүх соёлын жимээр аялалаа

Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ бидний ирээдүй хойч болсон хүүхдүүд энэхүү түүх соёлыг хэрхэн өвлөн авч, ойлгож, хадгалан, хамгаалж, тээж чадаж байгаа юу?Мон