loader
УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм.

Замын-Үүд- Сайншанд хоорондын замыг хос болгосноор тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ гэж тооцож байна.

Замын-Үүд-2-Шаргын овоо хооронд шинээр барьсан хос замаар анхны ачааны туршилтын галт тэргийг өчигдөр амжилттай аялуулжээ. Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 3500-4000 тонн жинтэй байдаг бол энэхүү туршилтын галт тэрэг 5000 тонн жинтэй байна. Уг туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн 2 дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсөж байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ

зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Оны онцлох "Parasite" киног заавал үзэх 10 шалтгаан

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай к

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одонт эхчүүдийн хүндэтгэлийн ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Алдарт эхийн одонт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байн

Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдо