loader
Орон сууцны хорооллын I давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оржээ

Орон сууцны хорооллын I давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оржээ

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцлаа.

Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр нь цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. 1500 м2 талбай бүхий тус барилгыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авбал 250 хүүхэд цэцэрлэгтэй болох юм.

Харин дараагийн барилга нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо буюу Яармагийн замын урд хэсэгт баригдаж байгаа "Нутгийн буян" компанийн хоёрдугаар ээлжийн орон сууцны хороолол. Барилгын зураг төсөл боловсруулахаас эхлээд нэгдүгээр давхартаа цэцэрлэг оруулахаар төлөвлөжээ. 550 м2 талбай бүхий тус барилгад 120 хүүхэд хүлээн авч 4 бүлэг хичээллүүлэх боломжтой. Цаашид барих барилгуудынхаа нэгдүгээр давхарт энэ мэтээр цэцэрлэгийн зориулалттай талбай гаргах бүрэн боломжтой юм байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад

Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна

Улаанбаатар-Бээжин чиглэлд ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.Тэрбээр “Covid-19 цар тахлы

Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин их байна

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Улсын хэмжээнд томуу, тому