loader
АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 хоног, дизель түлшний 24 хоног, ТС-1 онгоцны түлшний 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Монгол Улсад 2022 оны нэгдүгээр сараас долдугаар сарын 8-ны хугацаанд нийт 946.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872.3 мянган тонн шатахуун аж.

Үүнээс А-80 автобензин 19.7 мянган тонн, Аи-92 автобензин 314.8 мянган тонн, Аи-96/98 автобензин 15.3 мянган тонн, ДТ 472.9 мянган тонн, ШШТ 20.6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28.7 мянган тонн тус тус импортолсон байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.Зарлигийн хоёр дугаар зүйлд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж