loader
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээсэн байна

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээсэн байна

"Наймдугаар сарын 25-наас хойш Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна. Цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ" хэмээн салбарын сайд мэдээлсэн байна. Гүйцэтгэгч компаниуд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлджээ. 

 
 
 
 

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнөөдөр/өчигдөр/ Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа" гэв.

Өмнө нь тэрбээр аравдугаар сард хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдээлж байсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид

МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

Засгийн газраас БНХАУ-ын хоёр хот руу агаарын хилээ нээж байгааг нийтэд мэдээлсэн. Нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хуваарь болон корон

Үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, манай улсын ШУА Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар,