loader
Тээврийн хэрэгсэл ачих журмын өөрчлөлтөд иргэдийн саналыг авна

Тээврийн хэрэгсэл ачих журмын өөрчлөлтөд иргэдийн саналыг авна

“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдээс санал авч эхэллээ.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай төсөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой.

Журмын төсөлд зургаан саналыг нэмж оруулахаар тусгажээ. Тодруулбал, машиныг журмын хашаанаас авахдаа төлөгдөөгүй торгуулиа төлсөн байх, жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг ачих, тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх саналууд байна.

Санал авах үйл явц өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

САР ШИНИЙН БАЯРААРАА ҮЙДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН БУУЗ СОНГОХ ШАЛТГААН ...  НИЙСЛЭЛЧҮҮД АГААРЫН БОХИРДОЛ ШИНГЭЭГҮЙ БУУЗ ХЭРЭГЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Монгол улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 м

Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

Дэлхийн банкнаас манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох,

АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

АНУ-ын эрх баригчид сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд Хавьер Бесерра мэдэгджээ. “Бид энэ вирустэй тэ