loader
АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

АНУ-ын эрх баригчид сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд Хавьер Бесерра мэдэгджээ. 

“Бид энэ вирустэй тэмцэх хариу арга хэмжээгээ шинэ түвшинд авахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ-д сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлын тоо 6600 давжээ. 

Х.Бессера мөн өвчний дэгдэлттэй тэмцэхэд туслахын тулд америк хүн бүрийг "сармагчны цэцэг өвчинд нухацтай хандаж, хариуцлага хүлээхийг" уриалсан байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн дарга Рошель Валенскийн хэлснээр, эрүүл мэндийн салбарт онц байдал зарласнаар эрсдэлт бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг өргөжүүлнэ. 

Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн салбарын гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус долоодугаар сарын 23-нд зарласан билээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголд ирж гулгах Рика Хонго гэж хэн бэ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сар

Панамд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.Панамын Эрүүл мэндийн с

Дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

2022 он гарснаас хойш дэлхийн 50 улсад сармагчны цэцэг өвчний халдварын лабораториор батлагдсан 3400 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/