loader
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.

Үүн дээр хянан шалгах түр хороон дарга Б.Энхбаяр хоёр гэрчийг нэмж дуудлаа. Тэрбээр "Изинис Эйрвэйз" ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг, "Түмэн хишигтэн" ХХК-ийн зээлд холбогдуулж А.Баттөгсийг нэмж дуудав.

Дарааллын дагуу яг одоо "Изинис Эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.

Тус компанийн зээлд гэрчээр есөн хүнийг дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажээ. Тэрбээр тус компанид зээл олгох үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан юм. Гэрчээр дуудагдсан хэдий ч Г.Амартүвшин ирсэнгүй. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр, "Прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хэрэг, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн учир оролцох боломжгүй" гэдгээ түр хорооны даргад нэгдүгээр сарын 10-нд албан бичгээр мэдэгджээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Жавхлан: Манай улсад дефольт болох нөхцөл үүсээгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав.Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлэ

Сингапурын мэргэжилтнүүдээр гэр хороололд дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.Одоогоор Баянзүрх дүүр

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.