Монгол
улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын
өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрдэг аж. Энэ нь
ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн төвшнөөс 27 дахин их
гэсэн үг. Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн
гол эх үүсвэр нь түүхий болон химийн хортой нөхцөлд боловсруулсан нүүрс юм.
Тэгвэл жилээс жилд хотжилт нэмэгдэж, төлөвлөлтгүй суурьшлын бүсүүд бий болж
байгаа нь агаарын бохирдлыг гамшигийн хэмжээнд хүргэж буй. Өөрөөр хэлбэл
Улаанбаатарын агаарт азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж хэт өндөр байгаа
нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 20 гаруйхан хоногийн дараа Монгол түмний
уламжлалт “Цагаан сар”-ын баяр болно. Энэ баярын хамгийн гол хүнс бол бууз бөгөөд
Улаанбаатарчууд эрүүл мэндээ бодож үйлдвэрийн аргаар хөлдөөж бэлтгэсэн
баталгаатай, эрүүл мэндэд хор нөлөөгүй бууз авч хэрэглэхийг уриалж байна. Учир
нь Улаанбаатарын агаарын бохирдол, утаа угаарын нөхцөл байдлаас үүдэж гадаа
бууз хөлдөөсөн буузанд азотын давхар исэл, хүхэрлэг хий шингэх эрсдэлтэй.
БОАЖЯ-наас гаргасан “Агаар бохирдуулагч бодисын тайлбарт азотын давхар исэл нь NO2
нь уушигны эдийг цочроох баамьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болдог
байна. Харин хүхрийн давхар исэл SO2 нь гуурсан хоолойн багтараа өвчтэй
болгодог аж.
6/26
Эдийн засаг
Монголбанк төлбөр тооцооны цахим системээр олон улсын хуралдаан зохион байгуулав
Сэтгэгдэл үлдээх