loader
Сурагчдад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн "шахсаар" байх уу?

Сурагчдад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн "шахсаар" байх уу?

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Нийт шалгагдсан газруудын:

  • 330 буюу 36.5 хувь нь  шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,
  • 233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,
  • 221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний  бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,
  • 215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,
  • 121 буюу 13.4 хувь нь  хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
  • 74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,
  • 68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1.7 сая төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн 1.5 сая төгрөгийн хүнсийг устгуулахаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүллээ.

21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 1052 хүнд сургуулийн орчинд ХҮҮХДЭД худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг түгээж, хориглосон бүтээгдэхүүний  хор уршгийн талаар 990 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 758 худалдаа эрхлэгчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс”-ний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 779 газарт байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаа. Энэ үеэр Даланзадгад хотын шинэ театрт Өмнөговь аймгийн 70 гаруй иргэдтэй уулзсан бөгөөд чөлөөтэй асуух гурван

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам