loader
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольцийн захидлыг Ерөнхий сайдад гардуулж, ХБНГУ Монгол Улстай Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсныг мэдэгдлээ.

Цар тахлын амаргүй цаг үед ХБНГУ-аас Монгол Улсад зөөврийн амьсгалын аппарат зэрэг нэг сая гаруй еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Холбооны Засгийн газрын шийдвэрт талархаж байгааг Холбооны Канцлерт уламжилж өгөхийг хүслээ.

Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Цаашид ХБНГУ-тай харилцааны түвшингээ шат ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохионо. Ойг тохиолдуулан хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол, Германы археологичдын 20 гаруй жилийн хамтын ажиллагаа, Хархорум судлалд гарсан сүүлийн үеийн ололт амжилтыг товчоолсон “Хархорум” бүтээлийг Ерөнхий сайдад дурсгалаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөө

ЭТТ давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан ава

Гамшгаас хамгаалах “Цагаан ном-2021”

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг дөрөвдэх жилдээ англи, монгол хэлээр эрхлэн гаргалаа.