loader
Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна

Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Чонохарайх, Халх, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Харин  Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Маргааш буюу 25-нд Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин 5-10 см нэмэгдэх бол төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд үерлэнэ.

         Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монго

А.Ариунзаяа: “Ковид-19” цар тахлын үед халам­жийн бодлого иргэн бүрд хүрсэн

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгми

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг анхааруу