loader
Х.Ихмөрөн: Хүүхдийг хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт оруулахад бүртгэлийн байгууллагын оролцоо чухал

Х.Ихмөрөн: Хүүхдийг хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт оруулахад бүртгэлийн байгууллагын оролцоо чухал

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн удирдлагууд  Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан, сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2022-2023 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээллийн санд үндэслэн тухайн амьдарч байгаа байршилд ойр сургууль цэцэрлэгийг санал болгож, хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөө гарган Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллаж байна.

Уулзалтын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Жил бүр сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой маргаан гардаг. Хамран сургах тойргийн биш хүүхдүүдийг шан харамж авч элсүүлснээс хотын төвийн сургуулиудын анги дүүргэлтийн тоо хэтэрч, авто замын түгжрэл ч нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд онцолдог. Энэ жилээс хүүхдийг төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргоор нь хамруулахад бүртгэлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал” гэв.

Уулзалтад оролцсон бүртгэлийн байгууллагын төлөөлөл дээрх ажилд түргэн шуурхай, нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаан шугам татсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага  тооцно

Дунд ангиас ахлах ангид элсэн суралцах сурагчдад босго тогтоож, улаан шугам татаж байгааг олон эцэг, эх буруушааж буй. Учир нь энэ төрлийн асуудлаас болж хүүхдүүдийг эрэмбээр ангилах нь сэтгэлзүйн бол

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс "Авто зогсоол" ашигласны ТӨЛБӨР-ийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.Ав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.