loader
Даатгуулагч www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn-ээр хүсэлтээ гаргаж тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо

Даатгуулагч www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn-ээр хүсэлтээ гаргаж тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо

Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр Эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдлээ. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасны дагуу дээрх цахимжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг холбогдох системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Тодруулбал, 2, 3-р шатлалын эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож байна.

Даатгуулагч, иргэн Та www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn -ээр хүсэлт гаргаж хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломжтой.

1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох

2. Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох

3. Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий.

4. Даатгал гэсэн үйчилгээн дээр дармагц Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зөвшөөрөлгүй, хуучирсан самбаруудыг буулгаж, зүг чигийн мэдээлэлтэй самбарыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй ба

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антони

БНХАУ “ТЭГ КОВИД” БОДЛОГОО СУЛРУУЛСНААС ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЖЭЭ

Хятадын эмнэлгүүд “Тэг Ковид” бодлогоо сулруулсан нь эмч, сувилагч нар өвчтөнд халдвар тарааж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал, эмнэлгийн хүчни