loader
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг билээ.
Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Энэхүү мэдээллийг erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой аж.

Тус авто зам дагуу хоёр байршилд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулжээ.

Хяналтын камерын систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх зэрэг хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах талаар "Эрдэнэс Монгол" компани мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Зул Зул

1 сэтгэгдэл

  • Hello World! https://q5zl0b.com?hs=99cebbd82add908975bb5c1b16c6f319& - x01mp3rx0z@mailto.plus
    3 жилийн өмнө

    g4tbok

    185.34.33.2

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй а

БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

УКРАИН ОХУ-Д ДАРААЛАН АГААРЫН ЦОХИЛТ ӨГЛӨӨ

ОХУ-ын Курск мужийн нисэх буудлын ойролцоо Украин дроны халдлага үйлдсэн гэж тус мужийн захирагч мэдэгдлээ.Курск муж нь Украинтай хиллэдэг бөгөөд хоёр хоногийн өмнө ОХУ руу мөн Укрианаас агаарын цохил