loader
БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудсыг хуулбарлан хуурамч виз гаргаж буй үйлдлийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)-аар дамжуулан виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визийн мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

Түүнчлэн визтэй холбоотой хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье хэмээн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн "койн" залилсан этгээд өнөөдөр долоон жилийн ял авлаа

"СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ 468 ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН"Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн

Вьетнам улс манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байна

Вьетнамын хэсгийн дарга Ле минь Хоаныг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй