loader
Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо

Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо

Казахстаны нийслэл Нурсултан хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж тивийн аварга боллоо.

Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас Ё.Басхүүгээс гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо / V байр/, Л.Энхрийлэн / VII байр/ нар хүчээ сорьсон юм.

Өнөөдрийн байдлаар Японы жүдочид 3 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын шигшээ багууд 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МҮБХ: Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэгдэнэ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1,024 бөх ба

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ ж

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж, "сонсдог" номын сан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг.