Сири, Туркийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэ амиа алдсан хүний тоо 41,000-аас давжээ. Анара, Дамаск дахь албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн "Ройтерс" агентлаг энэ талаар мэдээллээ.
Нас барагсдын 35,418 нь Турк, 5800 нь Сирид ногдож байна. Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэ удаагийн гамшгийн хохирол зөвхөн Турк бус, хүн төрөлхтний түүхэнд хараар тэмдэглэгдэх хэмжээнд хүрсэн гэжээ. Турк улсад 105,505 хүн гэмтэж бэртсэн байна. Нурангин дороос аврагдсан хүмүүс үүнд багтаж байгаа аж.
Газар хөдлөлийн гамшгаас болж Турк улсад 4.6 сая, Сирид 2.5 сая хүүхэд ямар нэгэн байдлаар хохирч байгааг ЮНИСЕФ-ийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Элдер олон нийтэд зарласан байна.















Сэтгэгдэл үлдээх