loader
Есөн жил элчин сайдаар ажилласан И.К.Азизов Ерөнхийлөгчид бараалхлаа

Есөн жил элчин сайдаар ажилласан И.К.Азизов Ерөнхийлөгчид бараалхлаа

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь Ерөнхийлөгч амжилт хүслээ.

Элчин сайд И.К.Азизов хүлээн авч уулзсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Су

Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2023 онд 7.2 их наяд төгрөг зарцууллаа

Монгол Улс 2005-2023 он хүртэлх 18 жилийн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жил

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.Монгол Улсын Ерөнхийлө