loader
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/186 дугаар тушаалын дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтын үйл ажиллагааг нээж, Гал унтраах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан “Гал түймэртэй тэмцэх бодлого үйл ажиллагаа”, мэргэжилтэн, ахмад Б.Отгонзаяа “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, анхаарах асуудал”, мэргэжилтэн, ахмад Б.Билгүүн “Автомашин, техник, зэвсэглэмжийн ашиглалт, анхаарах асуудал”, Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батхуяг “Захиргааны ерөнхий хууль, сонсох ажиллагааны процесс”,  Хүний хөгжил судлаач, докторант М.Мөнхжаргал “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Н.Булгантамир “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр анхаарах асуудал”, ДХИС-ийн ОБС-н дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин “ Гал түймэр унтраах тактик” сэдвийн хүрээнд зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ НЭРИЙГ СОЛИХООР ДЭМБ БЭЛДЭЖ БАЙНА

Дэлхийн олон оронд вирус нь тархаад байгаа сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр эрдэмтэд судлаачидтай ярилцаж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.Өнгөрсөн долоо хоногт уг

Нөөцийн мах ирэх сард худалдаанд гарна

Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.