Тус чуулганыг Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ,Оюуны Өмчийн Газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулсан юм.
Мөн БГД-ийн ИТХ, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл Төв, Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Бn Би Девелопмент Хотел ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна.
“Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулганд оролцсон байгууллагуудыг дурдвал,
- Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”,
- Монголын Телевизүүдийн Холбоо,
- Монголын Арилжааны Телевизүүдийн Холбоо,
- Монголын ФМ Радионуудын Нэгдсэн Холбоо,
- Өдөр Тутмын Сонины Холбоо,
- МОСАХ-ны Салбар Зөвлөлүүд,
- Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо,
- Хэвлэл Мэдээллийн Байгууллагуудын төлөөлөл,
- Дуучин Ж.Алтанцэцэг\МУГЖ\
- Жүжигчин А.Баярцэцэг /инфлюсер\ нар тус тус хүрэлцэн ирсэн ба өөрсдийн санаа бодол болон судалгаат илтгэлүүд, хэвлэл мэдээлэл, нийгмийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцсэн юм.
Чуулганыг нээж Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дарга Л.Нямгэрэл нар мэндчилгээ дэвшүүлсэн ба ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Өчигдрийн болсон “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулганд хэд хэдэн асуудал хөндөж шийдвэрлэх гарц хайсан, өнөөгийн нөхцөл цаашдын төлөв байдлыг дурдсан сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм.
“Цахим бүслэлт Нийгмийн Сэтгэлзүй” сэдвээр МОСАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Я.Баярбаатар, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх нь” сэдвээр ЦЕГ-ын ГБХХЭГХТХ-ийн дарга, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, “Цахим орчин ба зохицуулалт” сэдвээр ХХЗХ-ны Зохицуулалтын Бодлогыг Хэрэгжүүлэх Газрын дарга Б.Мягмарнаран, “Сэтгүүлчийн ёс зүйн код-Гэмт хэргийг мэдээлэх нь” сэдвээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар илтгэл хэлэлцүүллээ.
ТОДРУУЛБАЛ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ГҮНЖИДМАА ӨӨРИЙН ИЛТГЭЛДЭЭ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛД СЭТГҮҮЛЧ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭХ ГОМДОЛ 500 ГАРУЙГ ХҮЛЭЭН АВСАН. ЖИЛД 100 ОРЧИМ ИРДЭГ. ҮҮНИЙ 3/1 НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ХУВИЙН АМЬДРАЛ, ГҮТГЭН ДОРОМЖИЛСОН АГУУЛГАТАЙ БАЙСАН. ГЭМТ ХЭРГИЙГ БИД МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ, ЭСВЭЛ ИЙМ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛООД СЭТГЭЛ САНАА НЬ ИЛААРШИЖ БУЙ ХҮНД ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ ГЭДГЭЭ БОДОХ ЁСТОЙ” ГЭЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ НИЙГЭМ, ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ДУРДЛАА.
Цаашилбал, “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар” илтгэсэн ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн Эрүүгийн мөрдөгч Н.Бямбабаяр илтгэл тавихдаа Фэйсбүүк орчинд манай улсын нийт интэрнэт хэрэглэгчдийн 95 хувь нь хандалт хийдэг ба цахим орчны гэмт хэрэг фэйсбүүк орчинд илүү түгээмэл байгааг илэрхийлсэн.
Мөн “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” сэдвээр Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Г.Батдорж илтгэлээ хэлэлцүүлэхдээ “Сэтгүүлчдийн нийтэлж, нийгмийн сүлжээгээр хурдацтай тархсан гудамжинд сонин зараад зогсож байсан хүүгийн зурагнаас болж сургуулийн хүүхдүүдийн дээрэлхэлтэд өртсөн тухайн зурагны эзэн дөрөвдүгээр ангийн сурагч амиа хорлож насбарсан” жишээг дурдаж хэвлэл мэдээллийнхэнд Хүүхдэд ээлтэй байхыг санууллаа.
“Сошиал орчны хамаарал” сэдвээр СЭМҮТ-ийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулга илтгэлээ танилцуулахдаа “Таны хүүхэд өнөөдөр 30 минут гар утас оролдож таатай мэдрэмж авсан бол маргааш 35 минут , нөгөөдөр 40 минут оролдож байж тэр мэдрэмжийг авах болно” хэмээн хэлсэн нь хөгжлийн олон талт байдал болон хүн хоорондоо харилцааг илүү түлхүү тайлбарлах эхлэл нь болсон юм. Мөн тэрбээр донтолт сэтгэцийн эмгэгийн үүднээс хүмүүст үүсдэг сөрөг үр дагаврыг тайлбарлаж, хэвлэл мэдээллийнхэн хандан олон нийтийг түүнээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт холбогдсон хүн бүрийн дуудлагыг мэргэжлийн сэтгэлзүйч эмч хүлээн авч тулгамдсан асуудлаар нь 24 цагийн турш зөвлөгөө мэдээлэл өгдөг талаар илтгэлийн төгсгөлд дурдсан. Эрхэм уншигч танд ч энэ дугаар нээлттэй үйлчилнэ.
“Цахим орчин дахь оюуны өмчийн асуудал” сэдвээр Оюуны Өмчийн Газрын Хяналтын Улсын байцаагч Г.Бат-Оргил, “Хэвлэл Мэдээллийн хэрэгслээр залилангийн гэмт хэргийг сурталчлах нь иргэдийг хохироох үндэслэл болж буй талаар” гэх сэдвээр БГД-ийн ИТХ-ын дарга, Дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа нар илтгэлээ хэлэлцүүлж оролцогч, инфлюнсер нартай сонирхолтой яриа өрнүүлж, хэлэлцэн зөвшилцөж “Цахим орчинд эергээр нөлөөлье” жилийн аяныг эхлүүлж байгааг чуулган зохион байгуулагчид зарлав. Мөн төгсгөлд нь чуулганд оролцогчид интэрнэт хэрэглэгчид болон мэдээлэл бэлтгэн түгээгч цахим хэвлэл мэдээллийнхэнд хандан гаргасан уриалгыг санал нэгтэйгээр баталлаа.
Сэтгэгдэл үлдээх