loader
Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад аялал жуулчлалаар зорчих БНСУ-ын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, БНСУ-ын цахим виз олгох жагсаалтад Монгол Улсыг хамруулах, хэтдээ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар нааштай судалж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд онцолж хэллээ. Уулзалтын үеэр монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлаар хоёр тал хамтран судалж, визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарч, хамтран судалж Ажлын хэсэг гаргахаар тохиролцов.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Монгол Улсын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК)-д элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох саналыг дэмжихээ илэрхийллээ. Мөн газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бий болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Шинэ зуун мод" хотын хөгжүүлэлт төслийг хэрэгжүүлэх болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж

Шинэ он хүртэл өдөр бүр өөрөөсөө асуух НЭГ асуултууд

Бид эргэн тойрноо байнга сонирхон, бусдаас өдөр бүр асуулт асуудаг ч өөрөөсөө тэр бүр асуулт асуудаг бил үү? Шинэ оноос өмнө өдөр бүр өөртөө 1-5 минут гарган, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх сонирхолтой асуултуудад хариулцгаах уу? Тэгвэл наашаа суу. Өөртөө ачаалал өгөлгүй 2 өдөрт 1 асуулт гэж журмаар шинэ он хүртэлх 44 хоногт дараах 22 асуултыг өөрөөсөө асуун дуусгаарай.

Тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт хамруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй бол