УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирж байна. Монголчууд анх удаа 128 гишүүнд саналаа өгснөөр шинэ парламент бүрдэнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Саналын хуудасны загварыг эцэслэж, пропорционалиар 48 гишүүн, мажоритараар 78 гишүүн дугуйлах хоёр хэсэгтэй баталсан. Өнөөдрийн байдлаар ээлжит сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэл, 77 бие даагч бүртгүүлсэн. Сонгогчдод мэдээлэл хүргэхдээ “гудамжинд гарч ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх