loader
Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгасан уу

Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгасан уу

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга оршин суух гэж заасан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлд иргэн шилжин суурьшихдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэхийг заасан.

Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас төрийн болон бусад байгууллагын үйлчилгээг авах, тодорхой эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирах эрсдэлтэй байна.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалахын зэрэгцээ https://check.burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаяг дээр хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэвтрүүллээ.

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой бөгөөд зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас Таны ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, даруй хариу мэдэгдэх болно.

Мөн Та өөрийн байнга оршин сууж байгаа хаягийн бүртгэлээ өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгж, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр шалгах боломжтой болохыг мэдээлж байна.

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр гаргах боломжтой.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан болно.

Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Маргааш Буянт-Ухаагаас төв талбай хүртэлх замыг хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11

Нотариатчийн мэргэшлийн шалгалтын товд өөрчлөлт оруулах тухай

Тус яам нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/100 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд товлож, www.mojha.gov.mn цахим хуудас болон өдөр тутмын сонингоор дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олон нийтэд мэдээлсэн билээ.

Богд хааны ордон музейн өмнөх 1.3 га талбайг тохижуулж эхэллээ

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж, хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлө