loader
“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулж байна.

Аяны хоёрдугаар үе энэ сарын 1-13 хүртэл үргэлжилнэ. Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр удаа тайрч, дахин ургуулахгүйн тулд 3 жил дараалан жилд удаа тайрах нь зүйтэйг эрдэмтэд тогтоожээ. Одоогоор 128 мянган ам метр талбайн шарилжийг тайрч танан устгалаа. Шарилж устгахын сацуу ногоон байгууламжийг арчилж, ургамал ногоо хэт өндөр ургасан газарт өвсийг нь хадаж байна. 

Шарилж устгах нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлаас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах ач холбогдолтой. Нийтийн эдэлбэр газар ихээр ургасан хөл газрын ургамлыг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын ажилчид, иргэдийн оролцоотой тайрч танана. Харин байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, айл өрхүүд өөрсдийн эзэмшин ашиглаж, өмчилж буй хашааны доторх болон ойр орчмын шарилж, хог ургамлыг тайрч танан устгах удирдамж бий. 

Нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах албанаас хөл газрын ургамлыг тайрах, хадах аргачлалыг мэдээлжээ. Тухайлбал, хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс сэргийлж доод ишнээс 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрна. Ургамлыг 10-15 см өндөр үлдээж хэд хэдэн давтамжтай тайрснаар лууль өвсний бутлалт, салаалалтнавчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг багасгахад нөлөөлдөг аж. Энэ ургамлын хүчирхэг үндэс газарт үлдсэнээр хөрсийг сийрэгжүүлж, хөрсний элэгдэл, сул шороо үүсэхээс хамгаалдаг бөгөөд зулгаахгүй тогтмол тайрснаар хөрсний бүтцийг сийрэгжүүлж, үржил шимийг сайжруулан зүлэг, бусад ургамал ургадаг байна. Тайрсан хөл газрын ургамлыг хог хаягдал, шороо, чулуутай холихгүй цуглуулж авч, тайрсан ургамлыг хатаах эсвэл даршлах аргаар малын тэжээл бэлтгэх боломжтой юм.

"Шарилжгүй Улаанбаатар" аяны эхний шат дугаар сарын 25-аас дугаар сарын 10-нд өрнөж, 9 дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын 34604 ажилтан, албан хаагч нийтийн эзэмшлийн 1 сая 461 мянган ам метр талбайг цэвэрлэжээ. Ингэхдээ 1952 тн шарилж, хог ургамлыг тайрч цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгажээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий боловсролын сурагчид гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ

Цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны 2-р сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг энэ до

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Зээлийн батлан даалтын сан, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна