loader
Хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна

Хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна

"Өөхөө тушаая" аян ирэх хаврыг хүртэл өрнөж буй. Тодруулбал, айл өрхийн хэрэглэхгүй малын гаралтай бүх төрлийн өөхийг кг-ийг 400 төгрөгөөр тооцож, үндэсний үйлдвэрлэгч компаниудын ахуйн бараа бүтээгдэхүүнээр сольж авч байгаа.

Мөн аяны хүрээнд амралтын өдрүүдэд аль нэг хороолол хотхонд байршиж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд /12 дугаар сарын 10, 11/ Долоон буудалд очиж, өөх авах юм байна.

"Натурал Грасс Ланд" тосоо хайлуулж, техникийн тос болгон экспортолдог. Түүнчлэн хайлуулсан тосоо дотоодын саван үйлдвэрлэгчдэд болон БНХАУ руу экспортод гаргаж байна. Харин шимэлдэгийг фермерүүдэд гахайн хоолонд өгдөг юм байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг илтгэж байна.

“Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд толилуулна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film”,Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын хамтын бүтээл, “Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэхээр болжээ. Уг

Замд эзэнгүй орхисон автомашины хойноос мөргөсний улмаас хүний амь эрстжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг автын осол өчигдөр /2022.12.21/ гарчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн ал