loader
“Нero”  энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”

“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”

“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ” “Hero” энтертайнмент грүпп 2022 онд ХБНГУ-ын “Story House Productions” компани болон бусад оролцогчтой хамтран дэлхий дээрх хамгийн том тив болох Ази тивийн тухай баримтат кино хийхэд оролцжээ. Зүүн хойд Сибирээс баруун өмнөд зүгт байрлах Суэцийн суваг хүртэлх нийт зургаан цагийн зөрүүтэй бүсэд сунаж тогтсон газар нутагт орших Ази тивийн улс орнуудын түүх соёл, тэдгээрийн ахуй амьдрал, хөгжил дэвшил зэргийг багтаасан энэхүү кино 43 минут үргэлжилнэ. “АЗИ ТИВ” хэмээх баримтат кинонд Саудын араб, Япон, Хятад, Монгол, Вьетнам, Тайвань зэрэг улс орны тухай өгүүлэх бөгөөд Шанхай, Гуанжоу, Хонконг, Бангкок, Токио зэрэг томоохон хотын цаг наргүй амьдралын хэв маяг, хөгжлийн түүхийг өгүүлнэ. Мөн цагаан будаа тариалагч бүсгүйчүүд, Сибирийн дорнод хэсэгт орших Мирный хот дахь дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт ордог “хаягдсан” алмазны үйлдвэр, талын Монголын малчин өрхийн аж амьдрал, нүүдэлчдийн ахуй соёл зэрэг олон янзын өнгө төрхийг харуулсан, сонирхолтой баримтуудаар дүүрэн бүтээл болжээ. Түүнчлэн Төвдийн өндөрлөг Химилайн нуруу, Евро азийн хамгийн урт гол Янзцы, Энэтхэг, Бангладешаар дамжин урссаар Бенгалын буланд цутгадаг Ганга мөрөн, Энэтхэг-Хятыдн хойгин хамгийн том мөрөн Меконг зэрэг Азидаа төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харуулсан байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

Монгол Улсын нийслэлд бадминтоны “Monnis Mongolia International Challenge-2022” олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулна.“Парис-2024” олимпын эрхийн о

Ирэх сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

МУИС, ШУТИС битүүн, шинийн 4-нд цахимаар хичээллэнэ

Энэ жилийн сар шинийн битүүний өдөр Даваа гарагт, шинийн 4 Баасан гарагт таарч байгаа. Ийм учраас зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх, цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэж б