loader
"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

Монгол Улсын нийслэлд бадминтоны “Monnis Mongolia International Challenge-2022” олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулна.

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. 

Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байна. 

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохиогдож байв.

“Токиогийн олимпод монголчууд бадминтоны төрлөөр оролцох боломжтой байсан ч Ковидоос болоод төлөвлөсөн тэмцээндээ оролцож чадалгүй эрхийн гадна үлдсэн. Харин Парисын олимпод бид анх удаа эрх аван оролцох зорилго тавин ажиллаж байна” хэмээн Монголын бадминтон сонирхогчдын холбооны менежер Т.Ууганбаяр ярилаа.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татвар

Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон гэх хэрэгт холбогджээ

Энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр МУИС-ийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон билээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарл