ОХУ иргэдэдээ БНХАУ-ын компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утсыг худалдаж авахдаа болгоомжтой хандахыг уриалжээ. Сколтех-д суурилсан Утасгүй харилцаа холбоо, интернет чадамжийн төвийн орлогч дарга Александр Сиволобов энэ талаар мэдэгдэл хийсэн байна.
Гэхдээ БНХАУ-ын компаниудын үйлдвэрлэсэн бүх гар утас биш, гагцхүү Хятадынхаа зах зээлд зориулж үйлдвэрлэсэн утаснуудад л дуудлага блоклохтой холбоотой хүндрэлүүд гарч байгааг тэрбээр онцолсон байна. Энэ нь утасны программыг шинэчилсэн ч арилдаггүй тул OnePlus, Realme, OPPO зэрэг брэндийн БНХАУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн гар утсыг худалдаж авахгүй байхыг тэрбээр уриалсан байна.
Ийм гар утаснууд нь “CN” гэсэн шошготой байдаг учир танихад хялбар гэнэ.















Сэтгэгдэл үлдээх