Токио хотын удирдлагаас хотын 18 болон түүнээс доош насны хүүхдүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 5000 иен болгох шийдвэр гаргасан талаар "Fox news" мэдээлжээ.
Тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийн хүрээнд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвтөө тусгах болсон аж. Харин тэтгэмжийг 2023 оны сүүлээр олгож эхлэх юм.
Хүүхдийн тэтгэмжийг 5000 иен хэмээн онцолсон нь тус хотод хүүхэд боловсрол эзэмшихэд сард ногдох үндэсний дундаж үнэлгээнээс даруй 5000 иенээр өндөр байсантай холбоотой ажээ.
Нөгөө талаараа хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр гэр бүл зохиох хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
Япон улсын хувьд сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй буурах болсон тул Засгийн газраас төрөлтийг нэмэгдүүлэх шаталсан арга хэмжээ авч байгаа юм.
















Сэтгэгдэл үлдээх