Хамтардаг, урагшилдаг, бүтээдэг орон зай.
Орон даяар хөгжлийн төв, номын сан байгуулах Demohub төсөл 10 дугаар сарын 25-ны өдөр гурав дахь шинэ салбараа Хан-Уул дүүрэгт байгууллаа. Demo hub хөгжлийн төв төсөл нь нийгэмд зөв үлгэр жишгийг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ орон зай, эрдэм номд хамтдаа суралцахыг уриалсан юм.
Тус номын сангийн нээлтэд нийт
төслийн багийн удирдлагууд болон Нисэх Яармаг орчмын сургууль, цэцэрлэгүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид хүрэлцэн ирж оролцлоо.
Demohub хөгжлийн төв анхны салбараа энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянгол, хоёр дахь салбараа тавдугаар сард Баянзүрх дүүрэгт өсвөрийн, чансаа өндөр шатарчдын тэмцээнээр тус тус нээж байсан юм.
Тогтмол үйл
ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байгаа Баянгол, Баянзүрх дүүргийн номын санд
хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шатар даамны
дугуйлан, хичээллүүлж, Англи, Солонгос, Герман хэл, робокон гэх мэт сонирхолтой
сургалтууд явагдаж байна.
Бүх нийтийн боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжил байгаа төслийн номын сан хөгжлийн төвүүдэд урлаг соёл, спортын алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж өөрсдийн амьдралын түүх, нийгмийн өнөөгийн байдал, утга уран зохиол болон амжилтын тухай илтгэл хэлэлцүүлэн халуун дулаан яриа өрнүүлж, үйлчүүлэгчдийн зорин ирдэг хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг болжээ.
1 сэтгэгдэл
Hello World! https://08ia2v.com?hs=385fbf1d1eaab716f6ab02126305dd64& - x01mp3rx0z@mailto.plus
wq0cf5