loader
"Энхсаран" сувилалаас халдвар авсан иргэн иргэн Д.Мөнхбатын хохирлыг ТӨР барагдуулах ёстой

"Энхсаран" сувилалаас халдвар авсан иргэн иргэн Д.Мөнхбатын хохирлыг ТӨР барагдуулах ёстой

Коронавирусийн оргил үед буюу 2020 11-р сард БНСУ-аас эх орондоо ирж, "Энхсаран" гэх сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа тус сувилалаас халдвар авсан иргэн Д.Мөнхбат анх шүгэл үлээж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тус сувилал нь эрүүл иргэдэд халдвар тарааж, түүнийгээ нуун дарж байсныг олон нийтэд ил зарласан юм. Гэвч түүнээс хойш иргэн Д.Мөнхбатад хуулийн байгууллагаас эрүүгийн болон зөрчлийн хоёр ч зүйл ангиар хэрэг үүсгэн, ял шийтгэл ногдуулсан байдаг.

1-рт, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан,

2-рт, Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг /Ард иргэдийг төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлээр 4-14 сая төгрөгөөр торгох эсвэл 6-36 сараар хорих ялтай хэрэг/.

Үндсэндээ төр засаг иргэнээ хохироочихоод, дээрээс нь нэмж ял шийтгэл ногдуулсан юм. Харин төр засгийн эсрэг буюу хууль шүүхийнхэнтэй иргэн Д.Мөнхбат хоёр жил гаруйн хугацаанд шүүхдэлцсэний эцэст иргэн Д.Мөнхбат ялалт байгуулжээ. Нэг ёсонлоо ТӨР түүнд үндэслэлгүйгээр ял, шийтгэл ногдуулсан хохирлоо барагдуулах ёстой болжээ.

Тэрээр энэ тухайгаа,

"Тэмцэл гэж талбай дээр орилохын нэр биш. Харин хууль ёсыг ашиглан дуу хоолойгоо тууштайгаар хүргэхийн нэр. 2 жил 1 сар 8 хоног 3 хэрэг 4 шүүх хурал, цагдаа, прокурор, шүүхийн удаа дараалсан дуудлага, сэтгэл гутрал, цаг зав, мөнгө, гэр бүлийн сэтгэл зовнил... Эцэст нь яллаа. Засгийн газрыг ялж, миний хохирлыг барагдуулхаар боллоо. Хамт байсан хүмүүстээ баярлалаа. Өөртөө баярлалаa." гэжээ. 

Хэргийг сануулахад,иргэн Д.Мөнхбат хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлоо төлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан байдаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2022.06.23-ны өдөр иргрэн Д.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэнийг прокурор эс зөвшөөрч гомдол гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.09.30-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн хохирлын дүнд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл

Баянзүрх дүүргийн зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна

Амгалан ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Дулаан түгээлт хэвийн.Үүссэн гэмтлий

"Оюутолгой"-д ажилд оруулж өгнө хэмээн иргэдийг залилжээ

"Ажилд оруулж өгнө" гээд 39 иргэнээс 256 сая төгрөг авч, залилсан хэрэг 2022 онд гарчээ. Өмнөговь аймагт "Оюу толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр орон нутгийн иргэдийг зали