loader
“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын  Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл -ийг зөвшилцөв.

 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Сайд илтгэлдээ, мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 2013-2017 оны хооронд 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй нь шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан.

Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байгааг дурдав.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна. 

Уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулав.

"ЖИЛД 20-25 САЯ ТОЛГОЙ МАЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ салбарын сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өгсөн хариултдаа, манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан бол 2019 оны эцсийн байдлаар 72 мянган тонн болж өссөн. Гэхдээ гадаад зах зээл хязгаартай, малын гоц халдварт өвчний голомтоос шалтгаалан адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргаж байгаа. Сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гараагүй баруун бүсийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гоц халдарт өвчингүй тайван бүс болгуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр салбарын яам ажиллаж байна.

Мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргах ажлыг улс хоорондын хэлэлцээр, хорио цээрийн дэглэм журмын дагуу зохицуулдаг учраас дуртай болгон нь гаргах боломжгүй. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн гадагш гаргах ажлыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуваарийн дагуу зохицуулж байгаа, цаашид тоо хэмжээг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Энэ үндсэн дээр хятадын талтай мах, махан бүтээгдэхүүн гаргах протоколыг удахгүй байгуулах гэж байна, сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах протокол байгуулагдсан.

Энэ мэтчилэн зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байна. Ер нь цаашдаа жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна гэдгийг хэллээ. Мөн 15 сая тонн арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дарханд баригдана, ер нь малын арьс шир, түүхий эдийг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлийг яамны зүгээс барьж байгаа гэдгийг нэмж тодотголоо.   

 Ингээд Байнгын хороодын саналын дагуу Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сумын заан А.Идэртөр: Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа

“Түс тас” ярилцлагын зочноор Булган аймгийн Дашинчилэн сумын залуу бөх Алтанабаганы Идэртөрийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Арвандолоохон насандаа сумын заан цол хүртэж, хориодхон насандаа заан цолоо дахин баталсан залуу бөх маань өнөөдөр ч бас өвс ногоо нь өнгөөр алгалсан, хүүхэд хөгшид нь гоёлын дээлээр гоёсон, инээд хөөр, баяр баясгалан дүүрэн эгэл жижигхэн суурингийнхаа цэнгэлдэх хүрээлэн дотор эх орончдын, их наадамчдын хөл дундуур жодог шуудгаа өмсөн эр бяртай аавын хөвгүүдтэй хүч үзээд завгүй л харагдана.

"Өөрийгөө ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг АНГЛИ ХЭЛ СУРАХАД ЗАРЦУУЛДАГ"

/IELTS оноог IELTS институтээс.../Өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг сурч боловсрох, амжилтаа ахиулахад зарцуулдаг гэдэг хүмүүжлийг хойч үедээ өвлүүлж чадсан болохоор

С.ПАГАМ-ОРЛОМ: АРЬС, ГОО ЗАСЛЫН САЛБАР ЭДИЙН ЗАСАГТ ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ САЛБАР БАЙХ БОЛОМЖТОЙ

Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа.