loader
"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"

"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"

"Эрдэнэс Монгол" нэгдлийн доорх "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн тус сангийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр дараах мэдээллийг өглөө. 

"Чингис хаан үндэсний баялгийн сан" компани өнгөрсөн хугацаанд энэ дотроо үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, стратегийн ордын эзэмшигчидтэй Засгийн газар хэлэлцээ хийх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан байна. 

Мөн Үндэсний баялгийн санг олон улсын баялгийн сангийн холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх зам руу нь оруулах суурь судалгаануудыг хийж ажиллажээ. Түүнчлэн дэлхийн 20 гаруй Баялгийн сангийн туршлагыг нутагшуулж байгаа аж.  

Иймд Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанитай нэгтгэж "Чингис хаан үндэсний баялгийн сан" корпорац болгож, илүү далайцтай хөрөнгийн урсгалыг бий болгох, үндэсний баялгийн санг зүй зохистой, ил тод нээлттэй засаглалтай хэрхэн арвижуулж үнэ цэнийг нь өсгөн, иргэдэд хэрхэн хүртээх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ. 

 "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн мэдээлснээр одоогийн байдлаар: 

"Ирээдүйн өв сан"-д $1.6 тэрбум 

"Хуримтлалын сан"-д ₮1.6 их наядын хуримтлал байгаа юм байна.  E-Mongolia дахь дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа ба оны эцэст ₮1 сая болгохоор ажиллаж байна гэв. 

Цаашдаа энэ мөнгийг яаж өсгөж, хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд томоохон бодлогын шинэчлэлийг л хийж байгаа юм гэдгийг онцлов. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 03-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр