loader
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэж сонирхох боломжтой.

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллага хамтран зохион байгуулж буй.

Та бүхнийг гэр бүл, найзуудаараа хүрэлцэн ирж, соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг сонирхож, нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.


                                                                                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГОО ЗҮЙ алдагдахад ЁС ЗҮЙ аль эрт хөндөгдсөн байх болно

Р.ЭмүжинЭээ сахиус минь гэж, манайхан чинь ойрдоо огцом гэгээрээд, орой өглөөгүй афоризмаар хэрэлдэж байдаг боллоо. “Хошигнол бол доромжлол биш” гээд түрүү долоо хоногт цээжилж амжаагүй байтал “Шүүмжл

ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛД ХЭН ХАНДАЖ БУЙГ МЭДЭХ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Энэхүү системийн тусламжтайгаар иргэний мэдээлэлд хэн хандаж буйг мэдэх, хянах боломжтой аж.

Автомашинд амаржсан эмэгтэйн нөхөр ЭМ-ийн сайдад гомдол гаргажээ

Өргөө Амаржих газрын гадна машиндаа төрсөн эмэгтэйн нөхөр Э.А Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо "Нэгдүгээр төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаа