loader
"Улаанбаатар ММС Энержи" баг, олимпын аваргуудыг хожиж, Их дуулгын эрх авлаа

"Улаанбаатар ММС Энержи" баг, олимпын аваргуудыг хожиж, Их дуулгын эрх авлаа

Хорват улсын Липик хотноо болсон “FIBA 3х3” дэлхийн Гран при тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг амжилттай оролцлоо.

“Улаанбаатар ММС Энержи” баг “D” хэсэгт Хорват, Германы багуудтай таарсан бөгөөд Хорватын Загреб багийг 20:15-аар. Германы Дюссельдорф багийг 21:15-аар хожсоноо 2 хожилтой хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан.

Хасагдах шатанд “Токио 2020” олимпын аварга Латвийн Рига багийг 21:15-аар хожиж, хагас шигшээд шалгарсан. Монголын баг Латвийн багийг олимпын аварга болсноос нь хойш инхүү 2 дахь удаагаа хожоод байна. Улмаар хагас шигшээд Сербийн Лиман багтай таарч, 10:18-аар хожигдсоноор дэлхийн Гран пригийн 3 дугаар байрт шалгарч, 6 мянган ам.доллар болон Лузанн хотод болох дэлхийн Их дуулгын эрх авлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Ази тивийн багуудаас Европын дэлхийн Гран при-д анх удаа байр эзэлж амжилттай оролцсон “Улаанбаатар ММС Энержи баг”-таа халуун баяр хүргэж, ирэх 7 хоногт Прага хотын Их дуулгад нь амжилт хүсье” хэмээн онцолжээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарг

Утасны цэнэглэгч, гэрэлтэй олон залгуур, WiFi төхөөрөмж залгаатай байхад эрчим хүч гүйж байдаг

Эрчим хүчний системийн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,450 МВт хүрсэн байна. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 108 МВт-аар өссөн үзүүлэлт болов. Харин тухайн өдрийн хам