loader
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил нийт 12,306, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 1,645, хоёрдугаар зэргийн одонг 10,661 эх хүртлээ. Ээжүүдийн 50 хувь буюу 6,163 нь 33-39 насных бөгөөд хамгийн ахмад нь 94, хамгийн залуу нь 22 настай байлаа.

Эх хүний ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Наадмаар 5 саяас дээш дүнтэй БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ зогсооно

Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн систем 2022 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 16:15 цагаас 2022 оны доло

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа Блью скай” зочид буудалд хийж байна.