loader
Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж 2031 он хүртэл 100 сая мод тарина.

Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байна. Үүний хүрээнд 1000 тоннын хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий “Ойн генетик нөөцийн төв” мөн жилд 500м3 микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ШУА-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус үйлдвэр 100 сая мод тарих ажлын хүрээнд энэ онд Хаягдлын аж ахуйд нэг сая модыг салхины хамгаалалт, тоос бууруулах зорилгоор тарьжээ. 

“Эрдэнэт үйлдвэр нь цаашид Монгол Улсын геотуризмын нэг жишиг төв болох зорилттой байгаа аж. Уг мэдээллийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зохион байгуулж буй "Үр ашигтай хөрөнгө оруулалт – Хэмнэлтийн бодлого” уулзалт, зөвлөгөөний үеэр мэдээлсэн бөгөөд Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн хамт олонд амжилт хүсч талархал илэрхийлсэн юм. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд

АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

АНУ-ын эрх баригчид сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд Хавьер Бесерра мэдэгджээ. “Бид энэ вирустэй тэ

МҮОХ-ны хашааг буулгаж, нээлттэй ногоон орчинг байгуулж байна

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ.МҮОХ-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа