loader
Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа алдартай. 

Тэгвэл түүний шинээр танилцуулсан монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэсэн 2022 оны намрын шинэ коллекцыг "Нүүдэлчдийн хэв маягийг сонирхолтой бөгөөд гоо зүйтэй илэрхийлсэн" хэмээн  "Vogue" онцолжээ. 

Түүний сүйт залуугийн аавын тал монгол хүмүүс тул Монгол хээр тал, хот орноор аялан, аялах зуураа шинэ коллекцийн санаагаа буулгасан гэнэ. "Байгаль дэлхийтэй хүйн холбоотой амьдардаг нүүдэлчин ахуй үнэхээр гайхалтай. Монголын тал нутгаас авсан мэдрэмжээ загвараар илэрхийлсэн" гэж тэр хэлжээ. 

Angel Chen-ий намрын коллекц нь 41 загвараас бүрдэх юм. Онцлох загваруудыг хүргэж байна.

Эх сурвалж: Vogue

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.Тодруулбал,1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэр

Монголын Үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана

БНСУ-ын Тэжон хотод байрладаг Солонгос улсын Шинжлэх ухааны үндэсний музей, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны э

Б.Чинбат төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барина

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их б