loader
Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.

Тодруулбал,

  • 1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч А.Хулан,
  • 3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ,
  • 3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардуулж, мөнгөн шагнал олголоо.

Чехийн алдартай хийлч Ярослав Коцианы сангаас 1959 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан тэмцээнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг бөгөөд 64 дэх удаагийн уралдаанд 13 орноос 16 хүртэлх насны сурагчид оролцсон юм.

А.Хулан, Н.Гүнзээ нарын мэргэжлийн багш Д.Галбадрах 2002 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн бөгөөд Швед улсын Хааны хөгжмийн их сургууль, АНУ-ын Бостон хотын Консерваторыг төгсөж ирээд 2017 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн багшаар ажиллаж байна.

Сурагч Б.Насанжаргалын мэргэжлийн багш Ж.Энхтуяа нь 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд өнөөг хүртэл хийл хөгжмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд шавь нараа дотоодын болон олон улсын тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулахаас гадна Монгол, ОХУ, БНСУ, Италид болсон олон улсын хийлчдийн уралдаанд удаа дараа шүүгчээр уригдан ажиллаж байсан туршлагатай багш нарын нэг юм.

Эх сурвалж: Соёлын яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт тасалдсанаар Хятад "шаталтад" орж байна

"Asia Times" сайтад манай улсын нүүрсний борлуулалттай холбоотой нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе.Монгол Улс хоёрдугаар сараас эхлэн хатуу түлшээ Хятад руу шууд нийлүүлэхээ зогсоож, оронд нь дуудл

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүү