loader
УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо

УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо

ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2026 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцлоо.

Хуралдаанаас УБТЗ-аар 2026 онд тээвэрлэх ачааны хэмжээг өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр тохиролцсон хилийн боомтуудаар солилцох галт тэрэгний тоо хэмжээнд үндэслэн 2025 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/-ны гүйцэтгэлээс 1 сая тонноор нэмэгдүүлэхээр тохирлоо. Ингэхдээ импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2 хувиар нэмэгдүүлж, 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр болсон байна.2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийтдээ 22.5 сая тонн гадаад худалдааны ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.Энэхүү зөвлөгөөн нь “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийнхаа тээвэр, логистикт оролцох оролцоо улам бүр нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж байгааг харууллаа.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудл

ҮАБЗ хуралдсаны дараа Засгийн газар ээлжит бус хуралдаан хийнэ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал өнөөдөр 12 цагаас зарлагдаад байна. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдах талаар эх сурвалжууд мэдээллээ. Коронавирусийн гамшигтай холбоотойгоор ДЭМБ

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүү