loader
TOYOTA компанийн тэргүүн суудлаасаа огцорлоо

TOYOTA компанийн тэргүүн суудлаасаа огцорлоо

Японы автомашины толгой үйлдвэрлэгч болох "TOYOTA" компанийн дэд ерөнхийлөгч Акио Тоёода албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдлээ. Түүний өвөө болох Киичиро Тойода нь 1937 онд анх "Toyota Motors"-ийг үүсгэн байгуулж байсан юм. Өвөөгийнхөө үүсгэн байгуулсан компанийн тэргүүний албан тушаалаа албан ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс хүлээлгэн өгч ТУЗ-ийн дарга болно. Үүний дараагаар "Lexus" брэндийн 53 настай ахлах захирал, ерөнхийлөгч Кожи Сато уг ажлыг хариуцна гэж мэдэгдлээ.

Японы хамгийн том компани, дэлхийн нөлөө бүхий үйлдвэрлэгч компанийн тэргүүн байрыг хэн авах вэ? гэдэг асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан ч бүх зүйл гэнэтийн байв.

Дараагийн тэргүүн болох Кожи Сатог оны сүүлээр Тоёотагийн 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор Тайландад очиход Тоёода түүнд гүйцэтгэх захирлын ажлыг санал болгосон байна. "Би яаж хариулахаа мэдэхгүй байсан, би үүнийг тоглоом гэж бодсон" гэж дурсав.

Тус компанийг арав гаруй жил удирдсан 66 настай Тоёодагийн үед Приус загвар зах зээлд тэргүүлсэн. Анхлан гаргасан хос технологи нь жолооч нарт илүү тохиромжтой байсан бөгөөд энэ загварыг дэлхий даяар өргөн хэрэглэдэг билээ. Сүүлийн жилүүдэд автомашины салбарт эрчимтэй өөрчлөлт гарсан. Тесла зэрэг цахилгаан хөдөлгүүрт шинэ өрсөлдөгчдийн сорилтыг хэрхэн даван туулж чадах эсэх нь эргэлзээтэй байсан ч автомашин үйлдвэрлэгчийг ахин тэргүүлж чадсан юм.

Тоёода хэвлэлийн бага хурал дээр "Миний Тоёотагийн удирдлагад байх хугацаа нь 2009 оны дэлхийн эдийн засгийн уналт, 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн асар хүнд хямралуудаас эхэлсэн" гэж хэлэв. Хэвлэлийн бага хурал нь өнгөрсөн оны зургадугаар сард болсон бөгөөд "залгамжлагчаа сонгох талаар бодож байна" гэсэн юм. Ийнхүү пүрэв гарагт тэрээр Тоёотагийн философийг сурахын тулд "шаргуу хөдөлмөрлөсөн" тул Сатог сонгосон гэж хэлэв.

Кожи Сато нь 1992 онд Тоёота дахь ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2016 онд Тоёотагийн тансаг зэрэглэлийн автомашины брэнд болох "Lexus International" компанийн ахлах инженер болтлоо шат ахисан. Тэрбээр 2020 оноос хойш Тоёотагийн автоспортын брэнд болох "Lexus International" болон "Gazoo Racing" компанийн ерөнхийлөгчийн албыг хашсан. Мөн Тоёота компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, 2021 оны нэгдүгээр сард брендийн ахлах ажилтан болсон. Ийнхүү дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дэлхийн тэргүүлэгч компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д

Хураасан самраа худалдаж борлуулсан байцаагчийг шүүнэ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллав.Үүнээс Эрүүл мэндийн халд

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 х