loader
“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг давжээ. Улмаар “Аватар: Усны зам” кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын зургаадугаарт бичигдэж байгаа юм.

Харин киноны найруулагч Жэймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой зургаан киноны гурвыг нь найруулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэх болсон.

Энэхүү мэдээг бэлтгэх үед тус киноны орлого нийт 2,024 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Гэвч Аватар киноны амжилт энэ хүрээд дуусахгүй юм. Учир нь найруулагч Жэймс Камероны хэлснээр тэд киноны гуравдах ангийн зураг авалтыг аль хэдийн хийгээд дуусаж байгаа бол дөрөвдөх ангийн зураг авалт эхэлсэн байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батту

БНСУ-Д АЖИЛЛАХ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл ирэх сарыг 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.Энэ жилийн хувьд Коронавирусийн (C

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг шалгах заавар

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оноос хэрхэн олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан.Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болжээ. Хүүхди