loader
Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөөд байгаа юм.

"The Mummy" киногоор олны дунд нэр алдраа түгээж байсан тэрээр кино ертөнцөд эргэн ирэхгүй нэлээн хугацааг ардаа үлдээсэн. Харин одоо түүний жүжигчний замнал дахь томоохон цаг үе тохиож байна.

Холливудын Гадаад Хэвлэлийн Холбоо (HFPA)-ы Ерөнхийлөгч асан Филип Берк 2003 онд Беверли Хиллс зочид буудалд байхдаа Фрейзерт бэлгийн дарамт үзүүлсэн нь түүнд хүнд цохилт болж улмаар сэтгэл гутралд орох шалтгаан болсон аж. Эл явдлаас үүдэн тэр Холливудын "хар жагсаалтад" орсон гэдгээ 2018 онд GQ-д өгсөн ярилцлагадаа дэлгэжээ. Ингэснээр тэр кино ертөнцөд хөл тавьж чадалгүй асар урт хугацааг өнгөрүүлсэн билээ.

Венецийн кино наадмын үеэр найруулагч Даррен Аронофскийн найруулсан "The Whale" кино нээлтээ хийж, үзэгчид 8 минутын турш алга ташсан үйл явдал мөн болсон нь түүний эргэн ирэх болсон явдал нь олон хүний сэтгэлийг хөдөлгөснийг харуулж байлаа. Дараа дараагийн уран бүтээлийг нь хүлээж байя.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо

"Хуурамч визийн тодорхойлолт үзүүлэн БНСУ-ын Е-9 виз олгогдсон гэж мэхэлсэн” мэдээлэл ирсээр байгаа тул болгоомжлохыг анхаарууллаа

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас бол

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх автобус өнөөдрөөс явж эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх автобус өнөөдрөөс явж эхэллээ.Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон”