loader
Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.

Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо 2023 онд гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ, 2024 онд зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадам зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгосон. Энэ хүрээнд спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгахаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуо манай оронд ирээд байна. 

Уулзалтын үеэр Араки Тацуо “Гимнастрада” наадмын талаар танилцуулж, Олон улсын гимнастикийн холбоо бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгааг онцлов. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр зэрэглэлийн хоёр тэмцээн зохион байгуулахаар болсон Монголын гимнастикийн холбоотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гуравдугаар сарын тэтгэврийн мөнгийг ахмадуудад маргааш урьдчилан олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.Ахмад настнуудын гуравдугаар сарын

"Цэргийн ралли-2022" тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоно

"Цэргийн ралли-2022" тэмцээний нэгдүгээр шат буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом хотын нутагт 8 дугаар сарын 15-ны өдөр явагдана.Харин 2 дугаар шат буюу “Нэхэн хөөх уралдаан”, 3 дугаар шат

13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөө