loader
ФАТФ: Монгол Улсын үнэлгээг ахиулав

ФАТФ: Монгол Улсын үнэлгээг ахиулав

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь жилийн уулзалт  Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Тус уулзалтад Монгол Улсыг төлөөлж СЗХ-ны дарга Д.Баярсайхан болон ХЗДХЯ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагын төлөөллөгчид оролцож байна.

ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, өөрийн Зөвлөмж 15-д мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ.

Манай улс ФАТФ-ын дээрх зөвлөмж, мэдэгдлийн дагуу шинэ технологийн үнэлгээг ахиулах хүрээнд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн “Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг тухай бүр хүргүүлж, техникийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирэв.  Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бий болгох чиглэлээр СЗХ  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулсан юм. Мөн дээрх чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэгийг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Монгол Улс ФАТФ-йн 40 зөвлөмжийн 39-ийг биелүүлжээ.




Өчигдөр Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг Монгол улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлав. Хуралдаанаар Дахин үнэлгээг Зөвлөмж 15-ын хүрээнд танилцуулж, Зөвлөмж 15”-аар Монгол Улсыг 2021 онд үнэлсэн хагас хэрэгжсэн үнэлгээг дийлэнх нь хэрэгжсэн болгон ахиулав. Энэ зөвлөмжийн ахисан үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39 нь “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж дээшиллээ.

Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад танилцууллаа.

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дарга Иан Маккартни СЗХ-ны дарга Д.Баярсайхан болон бусад байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож, үг хэллээ.Цэргийн ёслол

"Тамирчдын баярын өдөр"-ийг энэ ням гаригт зохионо

Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан "Тамирчдын баярын өдөр"-ийг энэ жил орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.Энэ баяраа урьд

Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэцээр хянан хэлэлцэх зааг хязгаарыг боловсронгуй болгох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр:Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,Олон улсын хурцадм