loader
Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.

Эх хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны зүгээс хийж буй ажлын хүрээнд Коронавируст халдвар(КОВИД-19)-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангах асуудлыг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэж байгаа билээ. 

Тус ажлын хүрээнд  ЭМЯ зүгээс хүсэлт тавьсны дагуу НҮБХАС, Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношилгоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй "Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь" төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхий Молекул биологийн иж бүрэн гурван лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх ажил явагдаж байна.

Уг лабораторийн  иж бүрдлийг  дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны  тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэж байна. 

Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.Мөн үүний дагуу молекул биологийн оношилгоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Ташрамд дурдахад дараагийн ээлжид ЭМЯ зүгээс хотын  амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх  О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Туркт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Туркт эмчилгээ хийлгэж байсан 37 настай иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрснээр уг халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудсаараа дамжуулан

10 сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМДС 100 хувь хариуцан төлнө

​Аравдугаар сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлнө.

Эрт илрүүлэгт харьяалал хамаарахгүй орох боломжтой

Эрт илрүүлэг эхэлснээс хойш улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ.Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамр