loader
Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц хаяг шошго өгсөн зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц хаяг шошго өгсөн зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна гэж ШӨХТГ мэдээллээ.

ШӨХТГ-с шингэн сүү үйлдэвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгололтын байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зөрчил дутагдал илэрсэн аж.

Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах,....... хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдов.

Хяналт шалгалтын үр дүнгээр ХХААХҮЯ-нд холбогдох хууль, стандартын шаардлагыг хангуулж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шингэн сүүний хаяг шошгололт дээрх сүүний оноосон нэр нь орц найрлагын хувьд зөрөөтэй байгааг арилгуулах, А, В тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байхаар бодлогын түвшинд холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллах саналыг хүргүүлсэн байна.

Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг мэдэгдэж “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ.

“Сүү” ХК-иас тус албан шаардлагыг эс зөвшөөрч 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

“Сүү” ХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 490 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Иймд гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн тус газрын албан шаардлагад тусгасан

1. “Шинэ сүү”, Цэвэр сүү гэх савлагаатай сүүний оноосон нэрний агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох,

2. Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах,

3. Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлага хүлээлгэхийг “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-д албан бичгээр мэдэгджээ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үрийн шингэн ба үрийн суваг боох (Vasectomy) мэс заслын тухай Зөвлөх эмч, Клиникийн профессор З.Цэгмэдтэй ярилцлаа

Үрийн суваг боох мэс заслыг энгийнээр ойлгоход төмсөгнөөс ялгарч буй эр бэлгийн эсийн замыг тасалж эрэгтэйчүүдийн үр тогтоох чадваргүй болгох мэс засал гэж ойлгож болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай б

ЭМЯ: Орон нутгийн удирдлагатай ээлжит шуурхай цахим хурал хийв

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мягмар гарагт /2022.07.19/ шуурхай цахим хурлыг аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулав.Тус хурлаар Коронавируст хал