loader
Израилд тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

Израилд тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакциныг зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд, “Pfizer”-ын вакциныг зургаан сартайгаар дөрвөн настай хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрсөн юм.

Аргентин, Бахрейн, Чили, Хятад, Куба, Венесуэл зэрэг орнуудад бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгож байгаа ч энэ чиглэлд тэргүүлэх технологид тооцогдож байгаа мРНХ вакциныг хэрэглэхгүй байгаа юм. 

Израилын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг “Pfizer”, “Moderna”-гийн вакциныг бага насны хүүхдүүдэд аюулгүй гэж дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын зургаан сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины дор хаяж хоёр тунд хамрагдаад байна. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Иста

Цахим орчинд эергээр нөлөөлье аян эхэллээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооны санаачилгаар “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ

Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн "Grand prix Develi" тэмцээн болоход Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, UCI 40 оноо авлаа.