loader
Ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь сумын төв болон хөдөөд амьдарч байна

Ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь сумын төв болон хөдөөд амьдарч байна

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн "Ядуурлын дүр төрх 2020" судалгаагаар ядуурлын түвшин 27.8 буюу манай улсын 903.4 мянган иргэн ядуу амьдарч байна. Эдгээр иргэн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай хүнс болон хүнсний бус хэрэглээний зүйлсээ худалдан авах чадваргүй амьдарч байгаа юм.

Ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь сумын төв болон хөдөөд амьдардаг. Түүнчлэн хүн амын нэлээд хувь нь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр хэрэглээтэй амьдарч байгаа нь КОВИД-19 цар тахал шиг аливаа нэгэн цочрол ядуурал руу түлхэж болзошгүй эмзэг болгож байгааг дээрх судалгаанд онцолжээ.

Өөрөөр хэлбэл, өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт нь эдгээр эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу түлхэж болзошгүй юм.

Жишээл авч тооцоход, ядуурлын шугамыг 25 хувиар өсгөхөд ядуу иргэний тоо 467 мянгаар нэмэгдэхээр байна.

Манай улсын нэг хүнд ногдох сарын хэрэглээ үндэсний ядуурлын шугам 184,747 төгрөг бөгөөд үүнээс доош бол ядуу хэмээн тооцогддог байна. 

Дээрх тодорхойлолтоор ядуу хэмээн тооцогдож буй иргэдийг амьдардаг байршлаар нь авч үзвэл, хот суурин газарт их байна. Тодруулбал, хот суурин газарт амьдарч буй ядуу хүн амын эзлэх хувь 2010 онд 55 хувь байсан бол 2020 онд 64 хувь болж, өсжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвалаа

Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан нь түүхэнд анхны тохиолдол болжээ.Эхлээд Умард Солонгосын талын харвасан пуужин Өмнөд Солонгосын

Улаанбаатарт 143, орон нутагт 38 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар ө